Зочдын тоолуур

Та манай сайтын

дэхь зочин боллооSmile

Сайтын зочин

ЭРХЭМ ЗОРИЛГО

    - Улс орны тогтвортой хөгжлийг хангахад    дэмжлэгүзүүлэх үүднээс  эвдрэлд орсон тариалангийн талбай, талхлагдсан бэлчээр, эрдэс олборлолтын улмаас төлөв байдлаа алдсан зэрэг байгаль орчны доройтлыг зогсооходолон наст ургамлын үрээр хангах

- Мал сүргийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор тэжээлийн нэг ба олон наст ургамлынүрийн нөөц бий болгох, энэ талаарх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох

- Экологийн тэнцвэрт байдлыг хангах замаар нийгмийн бүхий л эрэлт хэрэгцээнд газрыг хамгийн үр ашигтай, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн төрийн бодлогод хувь нэмрээ оруулахад оршино.

 

 

ЭРХЭМ МАЛЧИН, ФЕРМЕРҮҮДЭЭ БЭЛЧЭЭР ТЭЖЭЭЛИЙН ОЛОН НАСТ БОЛОН НЭГ НАСТ УРГАМЛЫН ҮРИЙГ БОРЛУУЛЖ БАЙНА.

Тэжээлийн ургамлын үр үйлдвэрлэгчдийн холбоо ӨМӨЗО-оос тэжээлийн нэг болон олон наст ургамлын үр оруулж ирлээ. 2005-2008 онд манай орны өндөр уул, ойт хээр, тал хээрийн бүсэд тариалж туршин нутагших боломжтой нь нотлогдсон Бургалтай болон Эрлийз царгас, Ерхөг (Монгол, Орос, цөлийн), Өлөнгө (дагуур ба сибирь), Согоовор (Орос, Хятад), Хүцэнгэ зэрэг олон насту ургамлын үр, Овъос, Эрдэнэшиш, Наранцэцэг, Судан өвс, Шар буурцаг, Рапс зэрэг нэг наст ургамлын үрийг зах зээлийн үнээс 0,5-1 дахин хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлж байна.

Бид хэрэглэгчдийг чанартай, хямд үрээр хангахад байнга анхаарч ажилладаг.

 
ҮЙЛ АЖИЛЛАГАА

Тэжээлийн Ургамлын Үр Үйлдвэрлэгчдийн Холбоо нь 2004 оны 12 сард байгуулагдсан.Холбоо нь одоогийн байдлаар 15 ажилтантай, 78,8 сая төгрөгийн үндсэн, 4,2 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, жилд дунджаар нэг наст тэжээлийн ургамлын үр 71,4 тн, олон наст тэжээлийн ургаммлын үр 6,8 тн бүгд 62,6 сая төгрөгийн үрийг дотоодоос болон импортоор бэлтгэн сонирхогч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд зах зээлээс 0,5-1 дахин хямд үнээр нийлүүлж байна.

Цааш нь унш...